Friday, April 13, 2007

Үнэлэмжийн философийн талаарх зарим философчдийн үзэл, онол

-Хөрөнгөтний философийн үед
Үнт чанарыг үзэх философийн судалгаа акселоги нь "Үнэт чанарын тухай асуудалд" хамаарах философийн зарим нарийн асуудлыг шийдвэрлэх оролдлого болж 19-р зууны эцэс 20-р зууны эхээр хөрөнгөтний философит үүсчээ. Эдгээр асуудалд (амьдрал хийгээд түүний утга учир, танин мэдэхүйн чиглэл, хүний үйл ажиллагааны туйлын зорилго, түүний үнэн мөн, бие хүний болон нийгмийн холбогдол зэрэг) бол шинжлэх ухааны үүднээс задлан шинжилж болохгүй гэдгийг хөрөнгөтний философи үндэс болгодог. Ингэснээрээ үнэт чанарын асуудал аливаа бүхнийг тайлах шинжтэй болж, түүнийг шинжлэх ухаанаас ангид онцгой судлагааны зүйл, ертөнцийг харах өвөрмөц арга гэж үздэг байна. Хөрөнгөтний акселогт нь үнэт чанарын тухай 3 янзын онолтой.

1. Объектив идеалист онол
Энэ онолыг баримтлагчид нь шинэ кантч үзэл, Гуссерлын феноменологийг баримтлагч М.Шеллер, Н.Гартман, неотомизм, интуитивизм зэрэг юм.
Үнэт чанар бол орон цагаас ангид мөн чанар гэж үздэг.

2. Субъектист идеалист онол
Энэ онолыг баримтлагчид нь логик позитивизм, неотомизм, ёс зүйн хэл шинжлэлийн чиглэл У.Эрбан, Д.Пролл, К.Луйс нарын үнэт чанарын зохистой зоргийн үүднээс үзэх онолын талынхан зэрэг юм.Үнэт чанар нь зөвхөн онолын ухамсрын үзэгдэл юм гээд энэ нь сэтгэл зүйн хөдлөл, үнэлж байгаа оногдхуйдаа хүнээс харьцах субьектив харьцаа юм.
Энэ хандлагын үүднээс үнэлэмжийг тайлбарладаг баримтлал сүүлийн үеийн философи, ялангуяа социологид ихээхэн түгээмэл ажиглагдаж байна. Жишээ нь:
Социологийн сурах бичгүүдэд үнэлэмжийг "Юу хүсэгдэж зөв зүйтэй, сайн эсвэл муу байдаг вэ? гэдэг талаар бодгаль хүн болон бүлэг хүний баримталдаг үзэл бодол", "Бүлгийн гишүүдийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны итгэл үнэмшил", "Хүсч байгаа зоргийн талаарх нийтээр зөвшөөрсөн итгэл үнэмшил", "Таашаал" хэмээн олон янзаар тайлбарлана.
Субъективист онолчид энэ хүрээнд хүсэл эрмэлзэллийг хүчин зүйлийн үүднээс үнэлэмжийг үндэслэдэг. Мэдрэмж болон түүнээс уг сурвалжтай байдаг янз бүрийн үнэлэмж субъектив шинжтэй. Ёс суртахуун ба эрхийн хэм хэмжээнүүд түүхэн харьцангуй байдаг нь тэдгээрийн үндэс болдог аливаа үнэлэмжүүд харьцангуйг илтгэдэг тодорхой үнэлэмжид үндэслэдэг. Ертөнцийг үзэх үзэл ба объектив мэдлэг өгдөг шинжлэх ухаанаас эрс зааглан үздэг байх ёстой хэмээдэг. Тд аливаа үнэлэмжийн уг сурвалж нь оюун ухаан, тодорхой хүсэл эрмэлзэл мөн гэж үздэг.
3. Натуралист онол
Үнэт чанарыг үзэх үүднээс энэ онолчид нь ашиг сонирхолын онол, хувьсгалын ёс зүй, ёс зүйн сансрын телеологи юм. Түүнийг хүний байгаль ёсны хэрэгцээний илрэл буюу байгалийн хуулиуд бүхэлдээ илэрч буй нь мөн гэж тайлбарладаг.

Марксист онол
Үнэт чанарыг үзэх марксист онол нь хөрөнгөтний аксеологиос зарчмын ялгаатай. Марксизмд үзэхдээ үнэт чанарын асуудал универсализм биш гэж үздэг. Энэ асуудлын цаана шинжлэх ухааны биш аргаар шийдвэрлэж байгаа фиолософийн олон асуудал оршиж байгаа юм гэж тайлбарладаг.Үнэт чанарын төрх байдлыг судлах нь харьцангуй бие даасан шинжтэй. Ертөнцийг үзэх үзлийн аль нэг үнэт чанарын тухай баримтлал болгон үзэж болохгүй.
Үнэлэмж нь марксист философчдийн онолоор субъект объектын харилцаа гэж үзэж ирсэн.Энэ үүднээс үнэлэмж нь субъектээс объектын шинжийг үнэлж байгаа үнэлгээ болж байлаа. Хэдийгээр марксизм эцсийн дүндээ үнэлэмж бол бодитойгоор орших, субъектээс үл хамаарах объектын шинж гэж үздэг боловч субъектгүйгээр үнэлэмж байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Мөн сүүлийн үеийн номнууддаа Оросын философчид ийм үзлийг баримталсаар байна.


Үнэлэмжийн философийн гол онолчид:
- Германы философич Рудольф Херман Лоцте (1817-1881)
- Гермнаы философич Вильгелим Виндельванд (1948-1915)
- Германы философич Генрих Риккерт (1863-1936)
- Гермнаы философич Коген (1842-1918)

Үнэлэмжийн философийн объективист хандлагийн гол төлөөлөгчид
- Австрийн философич Франц Бернтано (1838-1914)
- Гертаны философич, социологич Макс Шелер (1874-1928)
Мөн Алейсиус Фон Мейнонг (1854-1920), Эренфелс нар юм

Дундад зууны үед
Үнэлэмж гэж юу ву? гэдгийг эвч үзэх цогц сургаал бий болох нөхцөл бүрдээгүй байсан.
Учир нь хэдийгээр хүн төрөлхөтний түүхийн нөхцөлд биширлийн мэдлэгийг оюун ухааны мэдлэгээс дээгүүр тавьж үздэг байсан. Өөрөөр хэлбэл шашны ухамсар нийгмийн оюуны амьдралд ноёрходог байсны улмаас үнэлэмжийн ач холбогдлыг оюун ухааныхаас илүү чухалчилж байсан боловч ганц дээд үнэлэмж бол Бурхан тэнгэр мөн гэж үздэг байжээ.
Тийнхүү энэ үед үнэлэмжийн бусад бүх төрлийг (ёс зүй, го зүй, улс төр гэх мэт) бурхан тэнгэрлэг ёсны зөвсөн гадна илрэл төдий болгож акселогийг теологид багтаадаг байв.

Сэргэн мандалтын үе.17-18-р зуун
Энэ үед байгаль төвт үзэл, гуманист онолууд шашны биш философи үүсэн амжилттай хөгжиж эхэлсэн.Хэдийгээр шашнаас ангид ёс суртахууны үнэлэмж, улс төрийн үнэлэмж, сайхны үнэлэмж зэргийн тухай ярьж байсан боловч ер нь үнэлэмж гэж юу болохыг авч үзэх байдал хараахан бий болоогүй байжээ.
Учир нь энэ үеийн шашны сэтгэлгээнд оюун ухааныг бүхнээс дээдлэн тунхагладаг байсан.
-Р.Х.Лоцтегийн үзлээр:
Үнэлэмжийн тухай онолыг бие даасан салбар болгохын эхлэлийг тавигч юм. Тэрээр "Практик философийн үндэслгээнүүд" зохиолдоо:
Бодит байдлыг зөвхөн онтологи утгаар ойлговол өрөөсгөл бөгөөд, учир нь ахуйд (буянтай, сайхан, шудрага гэх мэт) үнэлэмжийн илэрлүүд байдаг. Үнэлэмжүүд бол бидний хүсэл эрмлзлэлээс огт хамааралгүй байдаг боловч, мэдрэмж рүү хандаж тухайн тодорхой мэдрэмж нь янз бүрийн үнэлэмжийн зохих хязгаарыг тогтоож байдаг гэжээ.
Мөн тэрээр "Бичил орчин" бүтээлдээ: Оюуны амьдралын "дотоод үнэлэмж", "мэдрэгдэгч сэтгэгдлийн үнэлэмж", "хүний хөгжлийн үнэлэмж" , "түүхийн үнэлэмж" зэргийн тухай ярьсан байна.
- М.ХАйдеггер
Түүний дүгнэлтээр үнэлэмжийн ухамсар соёлын хүрээнд байраа эзлэхэд Ф.Ницшегийн философи шийдврлэх нөлөө үзүүлсэн байна.Ф.Ницшегийн үзлээр ахуй бол объектив бодит байдал биш, харин үнэлэмж мөн гэжээ. Ийнхүү тэрээр онтологийг акселогид багтаажээ. Мөн "Сайн ба муу", "Буянтай ба нүгэлтэй" гэх мэтээр үнэлэмжүүд эсрэг тэсрэг, хос хосоороо байдаг гэж үзэж байжээ.
- В.ВиндельвандТүүний үзлээр үнэн, буян, сайхан, шинжлх ухаан, хууль тогтоомж, урлаг, шашин гэх мэт үнэлэмжүүд байдаг. Аливаа үнэлэмж бол соёлын тухай үйлийн ерөнхий талбарыг бүрдүүлж, үнэлэмж бие даан хэргжих үндэс болж өгдөг эхэмжээ мөн. Тэрээр хэм хэмжээ бол ёс суртахууны үйлдлийг удирдах төдийгүй, онолын гоо зүйн үйл ажиллагааны үндэс болдог.
Үнэлэмж бол ямар нэг материаллаг сонирхол, ашиг хонжоо, мэдрэхүйн ташаалд биш, харин "Ерөөсөө ухамсар" , Хэм хэмжээлэг ухамсар" зэрэг аливаа хэм хэмжээний эх сурвалж үндэс болдог ухамсар буюу трасценденталь субъектын чин эрмэлзэл юм. Үнэлэмжүүд бол бие даан юмс байдлаар оршдог биш, харин утга заадаг гэжээ.
-Г.Риккерт
Түүний үзлээр бол онолын ба ёс суртахууны үйлдлийн үндэс мөн. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны үндсэнд бодгалиас дээгүүрх субъектын хүсэл эрмэлзэл, үүнд үнэний төлөө эрмэлзл байдаг.
-Үнэн
-Сайн
-Хувийн шүтээн
-Хувийн биш шүтээн
-Ёс суртахуун
-Аз жаргал гэсэн 6 үндсэн үнэлэмжийг онцолсон байна.
Түүнийхээр үнэн бол тухайн ойлгоц бодит байдалтай тохирохгүй биш, харин тодорхой зарим ойлгоц өөр хоорондоо тохирохуй мөн.
Үнэлэмж нь физикийн ч, психикийн ч бодит байдал биш. Үнэлэмжийн мөн чанар нь түүний баримтлаг чанар биш, харин түүний утга учирт чанарт байдаг гэжээ.
Иймээс бодит байдал ба үнэлэмжийн нэгдэл буюу зарим судлаачдын нэрлэдгээр 3 дахь оршихуй бол утга учир юм.Энэ аливаа оршихуй дээр өмнө байдаг, логик чанараа ахуйд түрүүлж байдаг "Утга чанарыг" Риккерт үнэлэмжийн хүрээ гэж үзжээ.

Гэхдээ В.Виндельванд, Г.Риккерт нар үнэлэмжийнхээ объект болгоогүй юм.Тэдний үзлээр байгалийн шинжлэх ухаанууд ерөнхийлөгч аргуудыг хэрэглэх үндсэн дээр ямар нэг ерөнхийн тухай категоруудын тогтолцоо бий болгодог. Тэдгээрт үнэлэмжийн утга үйлчилдэггүй, үнэлэмийг илэрхийлдэг утга бол ахуй биш, харин логикийн хувьд аливаа ахуйгаас өмнө байж, өөрөөр хэлбл ахуй үнэлэмж хоёрын дундахь зууч болж өгдөг.Үнэлэмж нь ахуйн адилаар түүнтэй зэрэгцэн оршиж байдаг. Үнэлэмж ахуй 2 нэгдэж байж ертөнцийг бүрдүүлдэг. Тийнхүү ертөнц нь бодит байдал, үнэлэмж хоёроос бүрддэг.Бодит байдал нь өөрөө субъект, объект хоёрын нэгдэл буюу ертөнцийн нэг хэсэг ажээ.

-Ф.Брентано
Тэрэр И.Кант ба шинэ Кантч фиолсофич нарыг янз бүрийн үнэлэмжийн тухай ойлголтыг оюунжуулсан хэмээн шүүмжилдэг. Тэрээр үнэлэмжийн уг сурвалж нь 2 үндсэн хэв аягаар илэрдэг гэж үзсэн. Үүнд эсрг үнэлэмжийн уг сурвалж нь дээдэлдэг буюу хайрладаг догдлолын үйлдэл, харин сөрөг үнэлэмжүүдийн уг сурвалж нь гутдаг буюу үзэн яддаг догдлолын үйлдэл мөн. Жишээ нь Өвчин үзэн ядагддаг, аз жаргал дээдлэгддэг гэдэг нь үнэлэмж байна гэсэн үг хэмээжээ.

-А.Майнонг
Түүнийхээр үнэлэжийн тухай ерөнхий онолын эхлл талбар өол өөрийн өвөрмөц уг зүйлийг илрүүлдэг "Ахуйн мэдрэмж" буюу "Утга олсныг догдлон мэдрхүй" мөн хэмээжээ.Хэрвээ юм үнэлэмжтэй бол биднд таашаал өгдөг, мөн эсрэг утгаар нь хэрв юм таашаал өгч байвал үнэлэмжтэй байна гэсэн үг хэмээжээ.

-М.Шеллер
Тэрээр хүний хүсэл эрмэлзэллийг түүнтэй харьцуулахад гадны шинжтэй янз бүрийн баялаг ба зорилтоос хамаармал гэж үздэг байж болохгүй бөгөөд учир нь эдгээр баялагийг өөрчлөгдөхөөр сайн, муугийн ойлголт өөрчлөгддөг гэсэн И.Кантын априори баримтлалыг хүлээн зөвшөөрсөн , гэхдээ Кантын формаль ёс зүйн оронд "Үнэлэмжийн материаллаг ёс зүй" гэдгийг бий болгох зорилго тавьсан. 1
Шеллерийн тайлбараар аливаа бодгаль хүн биш, харин бие хүн өол үнэлэмжийг тээгч болж байдаг гэжээ. Бие хүнрүү хандаж ухамсраас өөрөөс нь төрдөг догдлон мэдэрхүй болж байдаг тийм өрөвдөл, хайрын юмуу дургуйцэл үзэн ядалтаар дамжуулж үнэлэмжийг догдлон мэдэрч болдог.1 Гэхдээ үнэлэмжийг догдлон мэдрэх нь сэтгэлийн үйлдэл төдий биш, бүхэлдээ орчлонгийн үйлдэл юм гэжээ..
Догдлон мэдэрхүй бол орчлонгийн үйлдэл мөн гэдэг Шеллерийн философи баримтлал нь орчлон бүхэлдээ эмгэнэлт шинжтэй гэсэн дүгнэлтийг тэрээр хийж, ингэхдээ дэлхийн 1-р дайны үед Европын иргэншлийн задрал гүнзгийрсэн улс үндэстэн , улсуудын хоорондын зөрчил хурцдаж буй янз бүрийн төөрөгдөл , шунаг авир гэх мэт инстинктив хүчин зүйлд соёл дарамтлагдаж байгаа зэргийг гол үндэслэгээ болгож ирснийх нь үр дагавар ажээ.
Тэгээд априори мөнх үнэлэмжүүдтэй ахуй харьцахдаа түүхэн цаг хугацааны хязгаарт байдаг гэсэн нэр томъёолол гаргаж ирсэн байна.Шеллер үнэлэмж априори шинжтэй , тухайлбал хайр үзэн ядалт хоёр бол хүн төрөлхөтний сэтгэлийн төрлөх үндсүүд мөн гэж үзэхдээ өөрийнхөө ярьж буй априоризмыг И.Кантынх шиг формал биш материаллаг шинжтэй гэж зааглан тайлбарласан байдаг.1
Түүний хувьд "Материаллаг" гэдэг тодотгол "Биет" гэсэн утгыг биш , харин "Мэдрэхүйд илт", "Ахуйд илт" гэсэн утга илэрхийлдэг ажээ. Тиймээс үнэлэмжийг танин мэдэхүй бол эцсийн эцэст хайр , үзэн ядалт хоёрт үндэслэдэг.
Энэ танин мэдэхүй бол аливаа сэтгэхүйгээс ялгаатай үйлдэл, үүнд дээдлэхүйн үйлдэл мөн. Уг үйлдлийн априори шинжид нь үнэлэмжүүдийн зиндаа тогтдог гэж Шеллер үзсэн. Тэгээд тэрээр хамгийн дэд үнэлэмж бол бурхан тэнгэрийг дээдэлдэг биширлийн санаа, улмаар Бурхан тэнгэр гэдэг хайр бол хайрын хамгийн дээд хэлбэр бөгөөд хүний сэтгэлийн суурь үйлдэл мөн гэсэн дүгнэлтэд тэр хүрчээ.1

Ийнхүү Брентано, Мейнонг ,Шеллер нар үнэлэмжийн үүсэл хэв маяг түүнийг хэрхэн ойлгох ёстой зэрэг асуудлаар бие биенээсээ тодорхой ялгаа бүхий үзэл илэрхийлсэн боловч хэн хэн нь мэдрэмжийг ямар нэг объектоос хамаармал биш, харин өөрөө объектив бие даасан шинжтэй үйлдэл гэж үзсэн байна. Иймд түүнийг уг сурвалжаа болгодог үнэлэмж ч бас объектив , нийтэд хандсан утгат шинжтэй гэж үздэг байжээ.

- К.Эренфельс
Тэрээр Мейнонгийн үндэслэлийг үл зөвшөөрч ингэж үзвэл зөвхөн оршин байгаа объект л үнэлэмжтэй байх байсан, учир нь объект л бидэнд таашаал өгч чадах зүйлс юм. Гэтэл бид бас байдаггүй зүйлийг тухайлбал шудрага ёс, бүрэн төгс мэдлэг, бидэнд байдаггүй туйлийн эрүүл мэнд гэх мэт товчоор хэлбэл чин эрмэлзэллийг эрхэмлэдэг. Иймээс үнэлэмжийг агуулж байгаа юм бол бидэнд таашаал өгч байгаа юм биш , харин бидний хүсэж байгаа юм мөн. Өөрөөр хэлбэл бидэнд таашаал өгч байгаа юм үнэлэмжтэй биш, бидний хүсэж байгаа юм үнэлэмжтэй болдог. Үнэлэмж бол бидний хүслийн проекц юм гэжээ.

Прагматизмийн онолд
Прагматизмийн философид үнэлэмжийн онол нь үнэт, ашигтай зүйлсийг судлах ёстой гэсэн санаа хүчтэй давамгайлж байсан. Прагматизм үнэлэмжийн асуудлыг маш өргөн судлаж байсан ба энэ нь түүний философийн хандлагатай холбоотой байсан.