Wednesday, March 14, 2007

Үнэлэмж гэж юу вэ?

Үнэлэмж гэж юу вэ? Акселоги гэдэг нь грекээр үнэт цэнэ гэсэн үг.Энэ философи нь 19-р зууны эцэс 20-р зууны эхээр хөрөнгөтний философид үүсчээ. Үнэлэмжийн тухай онол бол орчин үеийн философийн салбарууд дотор үүссэн түүхэн хугацаагаараа залууд нь ордог боловч байр суурь нөлөөгөөрөө тэргүүн эгнээнд нь байдаг тийм салбруудын нэг юм.
Үнэлэмжийн тухай зориудын судлагааг манай оронд зөвхөн 1990-ээд оноос явуулах болсон.
Өрнөдийн сэтгэлгээнд үнэлэмж гэж юу вэ? гэдэг талаар обьективист юмуу, субьективист байр сууринаас шинжлэх ухааны юмуу , шинжлэх ухааны биш мэдлэгийн үүднээс томьёолсон онолын агуулгаараа өөр өөр тодорхойлолт дайралддаг. Эдгээрээс хамгийн ерөнхий утга санааг агуулсан тодорхойлолтын томьёолбол:
ҮНЭЛЭМЖ бол тухайн субьектээс байгалийн юм уу , нийгмийн тодорхой үзэгдэлд , бурханы тэтгэлгээр юм уу , бурханы тэтгэлэг бишээр төсөөлөгддөг ямар нэг далдлаг хүчид өгч буй үнэлгээ юм.1
Обьект дангаараа ямар байгааг илтгэх нь хүний сонирхолыг татдаггүй, харин хүний хувьд , хүний хэрэгцээг хангахын хувьд уг обьектын үзүүлэх ач холбогдол нь сонирхол татдаг. Хувь хүн амьдарлынхаа баримтыг утга холбогдлоор нь ангилан төрөлжүүлж тодорхой үнэлгээ өгч ертөнцөд харилцах үнэлэмжийн харилцаагаа хэрэгжүүлж байдаг. Нэг ижил нөхцөл байдлын талаар хүмүүс янз бүрийн үнэлгээ өгч байдаг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм.
Хүнд ямар нэгэн ач холбогдолтой , хүнлэг болон нийгмийн утгатай зүйл бүхэн үнэлэмж болдог. Хүн гадаад ертөнц болон өөртөө харицах үнэлэмжийн харилцаа нь бие хүний нийгмийн чиг баримжааг бий болгодог.
Өсвөр насны хүмүүсийн хувьд үнэлэмжийн чиг баримжаа нь орчин нөхцөл нийгмийн байдал , эргэн тойрны хүмүүсийн хүрээлэл , зэргээс шалтгаалж тогтвортой бус өөрчлөглөх хандлага их байдаг. Харин хижээл насныхны хувьд үнэлэмжийн чиг баримжаа нь харьцангуй тогтвортой байдаг.
Иймээс түүхэн нөхцөл нь шаардаад байхад ч үнэлэмжийн чиг баримжаа нь удаан өөрчлөгддөг. Үнэлэмжийн тогтвортой болсон чиг баримжаа нь тодорхой хэм хэмжээний чигийг олж , тухайн нийгмийн гишүүдийн зан төлөвийн хэлбэрүүдийг тодорхойлж байдаг.
Анли хэлний "Value" , оросоор "Ценность" гэдэг үгээр тэмдэглэдэг философи ойлголтыг манайд олон янзаар орчуулдлаг.
Аксиологи гэдэг нь грек хэлний үнэт зүйл билээ. Гэтэл сүүлийн үед аксоилоги гэрээр уг онолыг нэрлэхээ больсон ба түүний оронд "Value theory" нэрийг хэрэглэж байна. Иймээс ч өнөөгийн толь бичгүүдэд "аксиологи" гэдэг нэр томъёогоор уг онолыг илэрхийлэхгүй ба энэ онолын ард нь үнэлэмжийн онолыг үзнэ үү гэснээс өөр тайлбар байдаггүй нь үүнийг харуулж байгаа визээ.
Иймээс "Value" гэдгийг үнэт зүйл биш үнэлэмж гэж орчуулбал тэмдэглэж байгаа утгыг илүү оновчтой илэрхийлнэ гэж үзжээ. 2
Гэхдээ маргах шалтгаан нь зөвхөн нэр томъёоны оновчтой эсэх асуудалд байгаа юм биш. Зарим хүн аксиологи үнэлэмжийн онол нь зөвхөн үнэт зүйлсийг өөрөөр хэлбэл "Буян", "Сайн сайхан" үнэ цэнэтэй эрхэм зүйлсийг судладаг гэх мэтээр ойлгодог.Үүний шалтгаан нь өнөөг хүртэл үнэлэмжийн ерөнхий онол сул хөгжиж үнэлэмжийн асуудлыг шинжлэх ухааны бусад салбарууд практик судлагааны маягаар ашиглан зөвхөн өөртөө хэрэгтэй үнэт зүйлсийг судлаж ирснээс үнэлэмжийн онол нь зөвхөн "Үнэт зүйлсийг" судладаг гэсэн ташаа ойлгохуй бий болсон байна.
Харин үнэт зүйл гэдэг нр томъёогоор үнэлэмжийн зөвхөн нэг төрөл болох эерэг үнэлэмжийг тэмдэглэж байж болох юм. Үнэлэмж нь эерэг ба сөрөг хэлбэртэй байдаг.
Тухайлбал:
Улс төрийн салбарынхан социализмыг хүн амын хичнээн хувь нь үнэт зүйл мөн гэж үзэж байгааг сонирхон судлагаа хийдэг. Үүний дүнд хүн амын тодорхой хэсэг нь түүнийг үнэт зүйл гэж эрхэмлэдэг. Нөгөө хэсэг нь үнэт зүйл биш гэж үзэж байгааг тоогоор гаргадаг. Үүнээс үндэслээд социалим нь хүн амын төчнөөн хувьд үнэт зүйл болж , төчнөөн хувьд нь үнэт зүйл биш байна гэж дүгнэдэг.
Мөн үүний адилаар социализм нь нэг субъектын хувьд эерэг үнэлэмж болж байвал, нөгөө субъектын хувьд сөрөг үнэлэмж болно гэж ойлгодог. Гэхдээ үнэт зүйл бүхэн эерэг үнэлэмж биш, үнэт зүйл биш бүхэн сөрөг үнэлэмж биш юм. Үнэлэмжийн онолыг судладаг зүйл бол эерэг сөрөг хоёр зүйлийн агуулдаг учраас эерэг, эсвэл зөвхөн сөрөг утгатай ойлголтоор биш нейтраль утгатай ойлголтоор илэрхийлэгдэх ёстой.

Үнэлэмжийн онол бол философитой өөртөй нь харьцуулбал хамгийн залуу салбар юм. Үнэлэмжийн онол нь зөвхөн 19-р зууны сүүлчээс аксиологи нэрээр бие лаасан судлагааны салбар болон хөгжиж эхэлсэн байна.
Үнэлэмжийн онолыг үндэслэгч нь Германы философич Рудольф Херман Лоцте (1817-1881) юм. Энэ онол нь Германы философич В.Виндельванд (1848-1915), Г.Риккерт (1863-1936) нарын бүтээлд жинхэнэ фиолсофи утгаараа тавигдаж цааш нь мөн Германы философич Ф.Бернанто (1838-1917), түүний шавь нар болох А.Майнонг (1853-1920), К.Эренфельс нар хөгжүүлж шинжлэх ухааны бие даасан салбар болгосон гэж үздэг.2
Үнэлэмжийн онолын үндсэн ойлголт болох "Үнэлэмжийн тухай " нэгдмэл ойлгохуй өнөө хэр нь бүрдээгүй явж ирсэн гэж үзэж болно. Үнэлэмжийн тухай ойлголтыг одоо болтол цэгцтэй тодорхойлж чадахгүй байгаагийн шалтгаан нь дан ганц судлаачдад байгаа бус , энэ нь бодит шалтгаан байгаа гэж үздэг. Нийгмийн оюун санаа сэтгэц , ухамсрын үзэгдлүүдийг өдгөө төгс судласан гэж үзэх үндэсгүй билээ. Тухайлбал:
Хүний оюун санааны томоохон үзэгдлүүд болох ертөнцийг үзэхүй, идеал (чин эрмэлзэл) , итгэл үнэмшил үнэлэмж , үзэл бодол, үзэл суртал гэх мэт олон цогц ойлголтуудыг нэг талаар ялган салгаж тус тусын онцлогийг нь илрүүлэх, нөгөө талаар тэдгээр нь нийтлэг талтай, харилцан ямар хамааралтай зэргийг ул үндэстэйгээр харуулах боломжгүй байна.2
Үнэлэмжийн онол асуудал ерөнхийдөө ёс цадгийн буюу , манайхны сүүлийн үед ярьж бичдэг болсноор ёс суртахууны хүрээнд яригдах байдлаар хязгаарлагдаж байна.

Үнэлэмж бол логик бүтцээрээ 3 чухал элементтэй. Үүнд:
1. Үнэлэгч субьект
Энэ бол тухайн бодгаль юмуу , бүлэг хүн , байгууллага , эсвэл улс орон, бүр цаашлаад хэд хэдэн улс , ард түмэн нийт хүн төрлөхтөн гэх мэт
2. Үнэлэгдэгч обьект
Энэ бол материаллаг ба санаалаг, бодитой ба уран сэтгэмжийн, ерийн ба ерийн бус гэх мэт зүйл
3. Үнэлгээ
Энэ бол холбогдох тодорхой обьектын талаар тухайн субьектэд төрж буй сэтгэгдэл, бишрэл юмуу жигшил, дүгнэлт цэгнэлт зэрэг юм.

Гэхдээ аливаа төрлийн биш , харин нэн түрүүнд мэдрэмж сэтгэгдэлтэй холбогддог тодорхой төрлийн үнэлгээг үнэлэмжийн онол онцлон авч үздэг.
Үнэлэмжийн үр дүнд бий болдог онолын гол категорууд нь сайн ба муу , сайхан ба муухай, нүгэл ба буян , ашигтай ба ашиггүй, ёстой ба ёсгүй , шудрага ба шудрага биш, үнэн ба худал гэх мэт ойлголт мөн.
Үнэлэмжийн тухай онолын ойлголт улмаар түүний тухай янз бүрийн философи сургаал үүссэн нь яг хэрэг дээрээ зөвхөн 19-р зуунаас хойшхи үед холбогддог. Энэ нь тохиолдлын шинжтэй биш , харин түүхэн тодорхой шалтгаантай ажээ. Үүнд:
Эртний сэтгэгчид ялангуяа грекчууд буян, сайн сайхан, ашиг гэх мэт ойлголтыг этик (ёс зүй), эстетик (гоо зүй) , эдийн засгийн онол зэргийн асуудлыг авч үзэх хүрээнд боловсруулж байсан боловч тэдгээр ойлголтыг мэдлэгийн бие даасан салбарын, тодорхой хэлбэл үнэлэмжийн тухай сургаалын категорууд байж болохыг хараахан олж мэддэггүй ажээ.
Энэ нь тэр үеийн грекийн материаллаг ба идеалист аль ч сэтгэлгээнд танин мэдэхүйн үндсэн арга нь логик сэтгэлгээ байж, харин этик, эстетик улс төрийг онол , шашин зэргийн үр дүн болдог. мэдлэг бол логик сэтгэлгээний нэмэлт хавсралт мөн гэж үздэг байсны нэг үр дагавар юм.